“Айтүүлс” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай боллоо.

2017-11-16 11:16   Уншсан тоо: 647

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-д бүртгэгдсэн хамгийн отгон компани болох "Айтүүлс" ХК -ийн нийтэд санал болгон гаргасан анхдагч зах зээлийн арилжааны төлбөр тооцоог хийж гүйцэтгэлээ. Мөн "Санхүүгийн зохицуулах хороо"-ноос "Айтүүлс" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж үзсэнээр тус компанийн Хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаж эхэллээ.