Ази-Номхон далайн бүсийн орнуудын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвүүдийн группын гишүүнээр элслээ

2018-04-04 17:10   Уншсан тоо: 367

          Ази-Номхон далайн бүсийн орнуудын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн групп нь 1997 онд байгуулагдсан олон улсын байгууллага юм. Энэхүү байгууллага нь бүсийн үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болох төвлөрсөн хадгаламж, төлбөр тооцооны байгууллагуудыг гишүүнчлэлтэйгээр эгнээндээ нэгтгэхээс гадна Европ, бусад тивийн төвлөрсөн хадгаламж, төлбөр тооцоо болон глобал кастодион, банк зэрэг мэргэжлийн байгууллагуудыг ажиглагчаар, зочноор хөтөлбөртөө оролцуулж мэдээ мэдээлэл, туршлага хуваалцдаг сайхан уламжлалтай.

           Тус групп нь Арилжааны төлбөр тооцоо ХХК-ний гишүүнээр элсэх хүсэлтийг 2018 оны 3-р сард болсон Ээлжит бус нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн, гишүүдээс цахим санал асуулга авсан байна. Хурал болон санал асуулга 70.59%-ийн ирцтэй явагдаж, хуралд оролцогсдын 100%-ийн саналаар Арилжааны төлбөр тооцоо ХХК-ийг гишүүнээр элсэхийг дэмжжээ. 

           Манай байгууллага 2016 онд бие даасан компани болсноос хойш төлбөр тооцооны үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэхээр зорьж байгаа. Энэхүү зорилтод тус группын сургалт семинар, мэдлэг мэдээлэл солилцох ажиллагаа томоохон хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

 

“Арилжааны төлбөр тооцоо” ХХК

2018 оны 4 дүгээр сар 4