DVP систем буюу арилжааны төлбөр тооцоо Т+2/Т+3 системд шилжихтэй холбоотой журмын төслийн танилцуулга боллоо

2018-05-02 15:30   Уншсан тоо: 442

              МҮЦАЭХ-оос санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, МХБ ХК-тай хамтран 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаарх хэлэлцүүлгийн хүрээнд МҮЦАЭХ, МХБ, АТТ, ҮЦТХТ, МҮЦБ гэсэн таван байгууллага “Монгол улсын хөрөнгийн зах зээлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, мэргэжлийн оролцогчид, санхүүгийн зуучлагчдын үйл ажиллагааг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүргэх, хөрөнгийн зах зээл дэх шударга өрсөлдөөний орчинг бүрдүүлж, төр хувийн хэвшлийн үр нөлөө бүхий зохистой, нягт хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх” зорилгоор харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулсан.

             Тус санамж бичгийн хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр МХБ, ҮЦТХТ, АТТ, МҮЦАЭХ хамтран төлбөрийн эсрэг нийлүүлэлт (DvP)-ийн зарчимд тулгуурласан Т+2 горимыг зах зээлд нэвтрүүлэх ажлын хэсгийг хамтарсан тушаалаар байгуулсан. Тус ажлын хэсэг болон “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” ХХК нь үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог боловсронгуй болгох зорилгоор дараах журмын төслийг боловсруулан мэргэжлийн оролцогчид буюу үнэт цаасны компаниудад яг одоо танилцуулж байна. Үүнд:

  1. “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” ХХК-ийн эрсдлийн удирдлагын журам”
  2. Тооцооны байгууллагын гишүүнчлэлийн журам
  3. Үнэт цаасны арилжааны төлбөр, мөнгөн хөрөнгийн гүйлгээний журам
  4. Төлбөрийн баталгааны сангийн тухай журам
  5. Үнэт цаасны тооцооны үйл ажиллагааны журам