Трамп Хятадад шинэ татварын хэмжээ тогтоосоноор Дэлхийн зах зээл-АНУ болон Азийн хувьцаануудын ханш буурч байна.

2018-09-19 10:00   Уншсан тоо: 176

* S & P500 E-mini фьючерс 0.2 pct-ээр буурсан байна

* MSCI экс Япон-Ази-Номхон далайн бүсэд 0.3 pct-ээр буурч, харин Nikkei огцом өссөн

* АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын импортын 200-аад тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараанд 10 хувийн (pct) татварыг ногдуулсан бөгөөд, хэрвээ Хятадын тал хариу арга хэмжээ авах юм бол илүү их барааны татвар ногдуулна хэмээн анхааруулжээ.

TOKYO/SYDNEY, Sept 18 (Reuters) – Washington-оос Хятадын импортод шинэ татвар ногдуулсанаар, дэлхийн хамгийн том эдийн засагтай улсуудын хоорондох худалдааны түгшүүртэй байдлыг бий болгож, Ази дахь хувьцаануудын үнэ унаж, зэсийн үнэ суларч байна.

S&P 500-ийн E-Minis болон Dow Minis хоёул 0,2 хувиар унасан ба үүнтэй мөн адил АНУ-ын Stock  Futures-ийн ханш уналтад орсон байна.

ING-ийн шинжээчид “Энэхүү мэдэгдэл нь хоёр өрсөлдөгч орнуудын хооронд ямар нэгэн худалдааны хэлэлцээр цаашид хийхэд хүндрэлтэй болгож байгаа бөгөөд, урт хугацаанд үргэлжлэх эрсдэлийн аюултай үед бэлэн байх хэрэгтэй. Хэдийгээр татварын хэмжээ төсөөлснөөс бага байгаа боловч, өмнөх хэлэлцээрийн ширээнээс занал хийлүүлэн гарч байсан Хятадын талаас өдөөн хатгасан хариу үйлдэл гарч магадгүй юм” гэж тэмдэглэлдээ сануулжээ.

Ази-Номхон далайн бүсийн MSCI-ийн индекс 0,3 хувиар буурсан нь Хонг Конгийн Hang Seng индекс 0,7, Австралийн хөрөнгийн биржийн индекс 0,4 хувиар буурахад хүргэжээ. 

Хятадын хувьцаануудад ерөнхийдөө томоохон өөрчлөлт гараагүй бол, Японы Nikkei трэнд болж, 1,5%-иас илүү өсөөд байна.

Зарим шинжээчдэд Мягмар гарагийн мэдэгдэл хүлээлтийн байдалд байсан нь зах зээлийн хариу үйлдэл бага зэрэг зогсонги байдалд хүргэж үнэт цаасны үнэд нөлөөлсөн гэж үзэж байгаа бол, зарим шинжээчид АНУ-ын эдийн засаг одоогоор энэхүү нөлөөллийг даван гарахаар ажиллаж байна гэжээ.

“200 тэрбум ам.долларын АНУ-д импортлогдож буй бараанаас 12 хувийн татвар авбал үүнийг татварын өсөлт гэж үзэх ба энэ нь бүх импортын татварын дунджаас 1,6 хувийн өсөлттэй байна гэсэн үг.  Энэ нь 1930-аад оны АНУ-ын 20 хувийн импортын татвартай харьцуулахад маш бага байгаа юм. Миний зүгээс 11 дүгээр сараас 2019 оны эхэн үе хүртэл үргэлжлэх АНУ-ын дунд хугацааны нэр дэвшигчийн сонгууль дуустал, АНУ болон Хятадын хооронд ямар нэгэн шийдэл гарна гэж харахгүй байна” гэж Shane Oliver, Сидней дахь AMP Capital Investors-ийн ахлах эдийн засагч үзэж байгаа аж.

Валютын зах зээл дээр долларын индекс гол валютын сагсыг бага зэрэг өсөлтийг авсан боловч хамгийн сүүлд 94.465-аас өөрчлөгдөөгүй байна.

Иентэй харьцуулбал доллар-ийн үнэ 0,1 хувиар өсөж 111,98 болж өөрчлөгдсөн байна.

Эрсдэлд мэдрэмтгий Австралийн доллар татварын мэдээнээс болж 0,5 хувиар унасан нь сүүлийн 2-1/2 жилийн хамгийн доод төвшинд хүрч, одоогоор чиглэлээ өөрчилж буцаад 0,2 хувиар өсөж $0,7194 болоод байна. 

Евро өсөж $1,1692 болсон байна.

Татварын мэдэгдэл нь зарим хөрөнгө оруулагчдыг АНУ-ын засгийн газрын үнэт цаасыг аюулгүй хэмээн үзэхэд хүргэсэн бөгөөд 10 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын хүү нь өнгөрсөн 4 сарын хамгийн дээд хэмжээнд буюу 3,022% хүртэл өссөн ба хамгийн сүүлд 2,9940%-ийн хүүтэй байжээ.

Арилжааны сөргөлдөөн улам бүр нэмэгдэж буйн улмаас дэлхийн түүхий эдийн зах зээлийн эрэлтийг ихэсгэж газрын тосны үнийг огцом унагаж болзошгүй байна.АНУ-ын түүхий эдийн ханш 25 центээр өсөж 68,67 ам.доллорт хүрсэн бол олон улсын бенчмарк Brent futures-ын 1 баррел бүрийн үнэ 42 центээр буурч, 77,63 ам долларт хүрчээ.

Зэсийн хувьд дэлхийн өсөлтийг хэмжих хэмжүүр гэж үздэг бөгөөд үнийн хувьд гуравдугаар чуулганыг явуулахын тулд бага зэрэг буурсан байдалтай байна.

(Hideyuki Sano-ийн Токио дахь болон Swati Pandey-ийн Сидней дахь репорт мэдээ; засварласан Richard Borsuk)