“Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах” сургалтын бүртгэл эхэллээ

2018-10-09 11:43   Уншсан тоо: 28

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалт 2018 оны 10 дугаар сарын 15-26 -ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.

Сургалтын бүртгэл 2018 оны 10 дугаар сарын 14-ны өдөр дуусна.

Шинээр эрх авах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

  • Өргөдөланкет
  • Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2 хувь зураг
  • Сургалтын төлбөр
1. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,
2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,
3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банк дахь
102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт

Жич: 2018 оны 4, 5, 6, 7, 9, 11-р, 2019 оны 01, 04-р, сард эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд эрх нь дууссан сараас хойш 4; 6 жилийн хугацаагаар сунгана
Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

Төлбөрийн мэдээлэл:
Хүлээн авагч банк: Төрийн банк
Дансны дугаар: 1021 0017 2091 /MNT/
Хүлээн авагчийн нэр: МҮЦАЭХ
Гүйлгээний утга: Овог нэр, Утасны дугаар,

Утас: 7012-3339, 96070690
Цахим шуудан: info@masd.mn