“МОНОС ХҮНС” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцлоо

2019-05-13 12:11   Уншсан тоо: 290

           Эрүүл мэндийн салбарын анхны IPO болох “Монос Хүнс” ХК-ийн олон нийтэд санал болгосон 122,655,128 ширхэг хувьцааны нийлүүлэлт 2019 оны 4-р сарын 22-ноос 5-р сарын 3-ны хооронд амжилттай явагдаж нийтдээ 149,321,539 ширхэгийг худалдан авах захиалга ирсэн билээ.
          СЗХ-ноос үнэт цаас худалдан авах захиалгуудын хуваарилалтын тайланг хянаж үзээд анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2019 оны 5-р сарын 20-ны өдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг 2019 оны 5-р сарын 10-ны өдөр гаргасан бөгөөд “Монос Хүнс” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны нийлүүлэлт хийгдэж дууссантай холбоотой хөрөнгө оруулагчид захиалгаас давсан төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх 2019 оны 5-р сарын 13-ны өдрөөс үүслээ.

 

                                                          Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо