Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2019-06-04 11:40
Уншсан тоо: 819
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.3 дах заалт, Сангийн Сайдын 2019 оны 02 дугаар тушаалын хавсралт “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх журам”-ыг тус тус үндэслэн “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
1 .Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан шалгуурыг хангасан иргэн;
- Ял шийтгүүлж байгаагүй;
- Санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн, тухайн салбараар мэргэшсэн байх;
- Сүүлийн 3 жил компанийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байгаагүй байх;
- Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
- Компанийн ТУЗ-ийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчтэй нэдмэл сонирхолтой этгээд, төрөл садангийн холбоогүй байх;
- Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэнэ/
- Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байх;
2. Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Өөрийг тань сайн мэдэх 2 хүнээр гаргуулсан ажил байдлын тодорхойлолт;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Боловсролын диплом, үнэмлэх;
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Дээр дурьдсан шаардлагыг хангаж байгаа тухай нотлох баримтууд;
- Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, бодлогод өгсөн дүгнэлт;
- Компанид сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэх, менежментийг өөрчлөн байгуулах төсөл;
- Компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаарх санал /ямар шинэ арга барил, технологи нэвтрүүлэх/
3. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтанд орох иргэний материалыг 2019 оны 06-р сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл компанийн байранд буюу “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2 давхарт ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хорооны нарийн бичгийн дарга хүлээн авна.
4. Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцох иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг гаргацтай бичнэ.
- Нэг дугтуйнд нэг нэр дэвшигч материалаа хийсэн байна.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
- Нэмэлт мэдээллийг 70110104 утсаар лавлана уу.
“Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” ХХК-ийн
ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нэр дэвшүүлэх түр хороо