Захирлын мэндчилгээ

“Арилжааны Төлбөр Тооцоо” ТӨХХК-ийн цахим хуудаснаа зочилж буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Манай компанийн эрхэм зорилго нь үнэт цаасны арилжааны дараах төлбөр тооцоог шуурхай, эрсдэлгүй  найдвартай гүйцэтгэж  олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх юм.

Бид үнэт цаасны зах зээлийн хөгжүүлэх, зохистой дэд бүтцийг бий болгох, төлбөр тооцооны хууль эрх зүйн орчныг сайжруулах, зах зээлийг идэвхжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад төлбөр тооцооны системийн таатай нөхцөлийг бий болгох, төлбөр тооцооны эрсдлийг удирдах, эрсдлийг бууруулах боломжийг судлах, мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулахаар зорилт тавин ажиллаж байна.

Бидний тавьж буй зорилго, зорилтод хүрэх өндөрлөг нийт нийгэм улс орны эдийн засгийн хөгжлийн гол зүйлийн нэг болсныг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын туршлага харуулж байна.

Иймд биднийг дэмждэг бүх талууд үүний дотор мэргэжлийн байгууллагууд түншүүд маань хамтын ажиллагааны цар хүрээ, арга хэлбэрээ баяжуулан шинэчилж хүч нэмнэ гэдэгт итгэл төгс байна.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

"Арилжааны төлбөр тооцоо" ТӨХХК-ийн

               Гүйцэтгэх захирал О.Эрдэнэгэрэл